Гүйцэтгэх захиралын мэндчилгээ
2021 он дэлхий дахинд нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гэнэтийн бөгөөд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан түүхэн цаг үе байсан бол цар тахлын үед харилцагч үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн хэрэгцээг тасралтгүй хангахын зэрэгцээ санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангахуйц шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж ажиллаж байна. Банкны салбарт гарч буй бүтцийн болоод бодлогын өөрчлөлт нь хөрөнгийн зах зээл хөгжих тэлэх боломжийг бүрдүүлээд байна. Банк санхүүгийн салбар нь иргэд аж ахуйн нэгжийн сул эх үүсвэрийг татан төвлөрүүлж хөрөнгийн дутагдалтай байгаа иргэн аж ахуйн нэгжид оновтой бодлогоор зээл олгож санхжүүжилт хийсэнээрээ хөрөнгийн дахин хувиарлалт ашиг шимийг нэмэгдүүлж буй санхүүгийн зуучлал юм.
Ашиг орлого тань арвин байж , Аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе.
Есөн финанс ББСБ - ын Гүйцэтгэх захирал С.Өлзийсүрэн