Банк бус санхүүгийн байгууллагуудын IV-р бага олимп амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Банк бус санхүүгийн байгууллагуудын IV-р бага олимп амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо (МББСБХ)-ноос гишүүн байгууллагуудынхаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Банк бус санхүүгийн байгууллагуудын IV-р бага олимп” 2026,11,07-2026,11-08-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийт 45 гаруй банк бус санхүүгийн байгууллагын 1200 орчим баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Баг тамирчид: Гар бөмбөг (эр, эм) Ширээний теннис Шатар зэрэг спортын төрлүүдээр өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр: Тэргүүн байр:Нет капитал финанс ББСБ Дэд байр:Есөн шижир ББСБ Гутгаар байр:Соно финтек ББСБ тус тус шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон нийт гишүүн байгууллагуудын баг тамирчид, хөгжөөн дэмжигчид болон зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.