“Есөн Финанс ББСБ” мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажууллаа

“Есөн Финанс ББСБ” мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажууллаа

Монголын санхүүгийн зах зээлд өндөр чанар, найдвартай үйлчилгээгээрээ тэргүүлэгч “Есөн Финанс ББСБ” нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох ISO/IEC 27001:2022 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, батламжаа гардан авлаа.

Энэхүү олон улсын стандарт нь санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, харилцагчийн хувийн болон санхүүгийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, найдвартай байдлыг дээд зэргээр хамгаалах тогтолцоог бүрдүүлж буйн баталгаа юм.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын цахим шилжилт эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед “Есөн Финанс ББСБ” нь харилцагчдынхаа итгэлцлийг бэхжүүлэх, мэдээллийн технологийн эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааныхаа ил тод, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд энэхүү стандартыг амжилттай хэрэгжүүллээ.

ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлснээр:

Харилцагч болон түнш байгууллагуудын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал олон улсын түвшинд бүрэн хамгаалагдах;

Санхүүгийн болон зээлийн үйлчилгээний цахим системүүдийн эрсдэлийн удирдлага сайжирч, тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөл бүрдэх;

Байгууллагын дотоод үйл ажиллагааны засаглал, мэдээллийн технологийн менежмент дэлхийн жишигт нийцэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

“Есөн Финанс ББСБ” нь цаашид ч харилцагчдадаа түргэн шуурхай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээг хүргэж, салбартаа технологийн дэвшил болон аюулгүй байдлын өндөр стандартыг манлайлан ажиллах болно.