Монголын хадгаламж, зээлийн хоршоодын анхдугаар цахим форумыг “Дэлхийн жишиг хоршооны хөгжлийг нутагшуулах нь” сэдвийн хүрээнд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооноос зохион байгууллаа.
Цахим форумд нийслэл болон орон нутгийн хадгаламж, зээлийн хоршоодоос гадна Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо, Дэлхийн байгаль хамгааллын сангийн төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар хэлэлцээд форумаас гаргасан санал, уриалга, шийдлүүдийг нэгтэн хэлэлцүүлэг хийлээ. Мөн энэ үеэр орон нутгийн хоршоодоор дамжуулж байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулсан сайн туршлагын талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм.