Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Зээлийн хүсэлт илгээх Facebook пэйж хуудас

Зээлийн тооцоолуур

1000000
12 сар
2 %

94,560₮

1,134,715₮

134,715₮

Буцах

Хадгаламжийн тооцоолуур

1000000
100000
10 %
1 жил

0₮

Буцах

“Хүртээмжтэй санхүү“ сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдад цахим хэлбэрээр хүрч байна. Энэ дугаарт зөвхөн санхүүгийн салбарынхан гэж онцлолгүй хүн бүрт уншууртай, цаг үеийн мэдээ мэдээлэл, нийтлэл багтсан. Энэ удаагийн “Бодлогын нийтлэл” буланд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын финтекийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаарх сонирхолтой нийтлэл багтсан. ББСБ-ын финтек зээл, харилцагчдад хийсэн судалгаанаас харахад финтек зээл нь технологийн эрин үед зайлшгүй шаардлагатай санхүүгийн бүтээгдэхүүний нэг тул санхүүгийн салбарт маш хурдацтай нэвтэрч байгаа нь харагдаж байна.

Өнөөгийн нийгэм, эдийн засагт тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх хамгийн том гарц нь санхүүгийн зах зээл дэх тогтвортой санхүүжилт ба түүнийг хурдасгах, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл финтек билээ. Иймээс “Финтек тогтвортой санхүүжилтэд нөлөөлөх нь” нийтлэлийг мөн бэлтгэж орууллаа.

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд өрийн урхи гэж юу болох түүнээс хэрхэн гарах талаар сонирхолтой зурагт мэдээллийг мөн хүргэж байна.Түүнчлэн эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын зах зээлийн мэдээ, Европ, Төв Азийн орнуудын үйл явц, цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын хөрөнгийн зах зээлийн индекс зэрэг тоон мэдээлэл ч шинэчлэгдэн гарлаа. Иймд “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас хэрэгтэй мэдээллээ авахыг зөвлөж байна.