Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Зээлийн хүсэлт илгээх Facebook пэйж хуудас

Зээлийн тооцоолуур

1000000
12 сар
2 %

94,560₮

1,134,715₮

134,715₮

Буцах

Хадгаламжийн тооцоолуур

1000000
100000
10 %
1 жил

0₮

Буцах

ШАМБАЛА 2056 төсөлд оролцон өөрийн гэсэн модтой боллоо.

Есөн Финанс ББСБ ХХК нь цөлжилтөд өртсөн бүс нутгийг ногоон бүс болгох үйл ажиллагаанд хамтран оролцож байгууллагынхаа нэрийн өмнөөс мод тарих их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан  дэмжин ажиллаж байна.
 Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос 584км-ийн зайд Ар цацын ус гэх газарт “Шамбала 2056” төслийн талбай нь байрлаж байгаа бөгөөд Дорнын их говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах зорилттойгоор  сэтгэл зүтгэл нийлсэн залуусын нэгэн сайхан төсөл хэрэгжиж байгаа билээ. Иймд бид аж ахуйн нэгж байгууллагуудаа болон иргэдээ уриалан тус төсөлд идэвхтэй оролцохыг уриалж ногоон ирээдүйн төлөө хамтдаа алхахыг хүсэж байна. Бид ногоон ирээдүйг, ногоон бизнесийг дэмжинэ. BE HUMAN
Шамбала 2056 багийн нийгэмд ногоон гэрэл асааж буй хамт олондоо баярлалаа. Тэдний ажилд амьдралд томоос том амжилт хүсье.


 ШАМБАЛА2056 ГЭЖ ЮУ ВЭ?
"Шамбала2056" Инженерийн суурин бол Монгол орны экосистемийг хамгаалахаар урт хугацаанд бүтээлч шийдэл гарган ажиллаж буй залуусын нэгдэл юм.
Уг төсөл хэрэгжсэнээр бий болох инженерийн суурин дараах үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:
Сэргээгдэх эрчим хүчийг эргэлтэд оруулах, түүний бодит боломжуудыг судлах, ашиглах;
Био-Инженерчлэл: Эмийн ургамал тариалалт болон ухаалаг хүлэмжүүдийг хөгжүүлэх, Монгол оронд нэн ховордсон Улаан номонд орсон ургамлыг био технологийн аргаар үржүүлж хадгалах, хамгаалах;
Мэдээллийн технологи: Internet of Things буюу IOT технологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах нөөц боломжуудыг судалж хэрэглээнд нэвтрүүлэх;
Ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх: Байгалийн тогтоц бүхий газруудыг дагасан аялал жуулчлалаас илүүтэйгээр Монголын говьд технологи, инновац, үйлчилгээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилоготой төсөл юм.